Монгол-Оросын бизнес эрхлэгчид 2 өдөр онлайнаар уулзана
Монгол Улс, ОХУ-ын бизнес эрхлэгчдийн ойнлайн бизнес уулзалт маргааш, 1 дүгээр сарын 27-нд болох гэж байна.
Энэ удаад ОХУ-ын талаас Алтайн хязгаарын бүс нутгаас зөгийн бал үйлдвэрлэлийн "Славянская торговая" компани, түлшний нэмэлт бүтээгдэхүүн, нефть химийн үйлдвэрлэлийн "Одуванчик", үр тарианы үйлдвэрлэл-худалдааны "Русь Агро холдинг", төрөл бүрийн үр, тэжээлийн үйлдвэрлэлийн "Биофарм Алтай", "Барнаульский элеватор", мөн "Новые технологии" зэрэг компанийн төлөөлөгч нар оролцож байна. Эдгээр компанийн төлөөлөгч нар манай улсын "Тэнгэр групп", "Ай Си Ай Си" болон үр тариа боловсруулагч, үйлдвэрлэгч, малын тэжээл бэлтгэж буй ААН-үүдийн төлөөлөлтэй уулзах хүсэлтээ илэрхийлжээ.
Хоёр талын бизнес эрхлэгчдийн онлайн уулзалт хоёр дахь өдрөө, 1 дүгээр сарын 28-нд барилга, эрчим хүч, эм хангамжийн салбарын компаниудын танилцуулгаар үргэлжлэх аж. Энэ өдөр "Алтайский Нектар", "Сибирский лес", "АС-Агро", "Межрегион-Энергосервис", "Промкотлоснаб" зэрэг компанийн төлөөлөл уулзана.
Эдгээр уулзалтыг энэ онд тохиож буй Монгол Улс, ОХУ-ын хооронд диломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй талаар ОХУ-тай хамтран ажиллах Монгол-Оросын ажил хэргийн зөвлөлөөс мэдээлж байна. Тус зөвлөл хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг тогтмол зохион байгуулж ирсэн юм. "COVID-19"-ийн халдвараас болж зогсоод байсан ОХУ, Монгол Улсын бизнес эрхлэгчдийн уулзалт ийнхүү сэргэж саяхан ОХУ-ын Алтай мужийн бизнес эрхлэгчид Монголын ажил хэрэгч түншүүдтэй 2 өдөр уулзах нь.