МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Унгар улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
2021-01-26
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскийг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд хоёр орны худалдааны эргэлт бага байгааг дурдаад энэ тоог нэмэгдүүлэх, Монгол, Унгар улсын худалдаа эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлж, хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулах санал тавив. Монгол Улс Унгар улстай хөдөө аж ахуй, технологийн чиглэлээр хамтран ажиллах боломжууд байгааг тэрбээр дурдсан юм.
Цар тахал намжсаны дараа томоохон бизнес форум, үйл ажиллагаа зохион байгуулж, хамтын ажилагаагаа эрчимжүүлэхээр талууд тохиролцов.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.169.56)
ИХ УНШСАН