“Johnson & Johnson”-н вакцин 85 хувийн үр дүн үзүүлжээ

“Johnson & Johnson” корпорацийн гарган авсан коронавирусний вакцин АНУ-д болон бусад улсад явуулсан эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтаар 66-85 хувийн үр дүн үзүүлжээ.

Туршилтад АНУ, Латин Америк болон Өмнөд Африкаас 43 мянга гаруй хүн оролцжээ. “Johnson & Johnson” вакцинаас эхний тунг хийхэд үр дүн үзүүлж байгаа аж.

Туршилт явуулсан тэр дундаа коронавирусний шинэ хувилбар бүртгэгдсэн бүх бүс нутагт вакцины коронавирусний өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүн 66 хувьд хүрчээ. Вакцин АНУ-д 72 хувь, Латин Америкт 66, Өмнөд Африкт 57 хувийн үр дүн үзүүлснийг компани онцолсон байна.

Вакцины халдварт өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх үр дүнг мөн бүх бүс нутагт үнэлжээ. Туршилтад оролцсон 18-аас дээш насны бүх хүнд энэ үзүүлэлт 85 хувиар үнэлэгджээ. Вакцин хийлгэснээс хойш 28 хоногийн дотор коронавирусний улмаас эмнэлэгт хүргэгдэх, нас барах тохиолдлоос бүрэн хамгаалж буйг батлан харуулсныг компани онцлон тэмдэглэжээ. 

Эх сурвалж:НЬЮ-ЙОРК. /CNN/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.15.112)