Тусгаарлах байранд 1300 гаруй иргэн байна
2021-01-30
Монгол Улсын хэмжээнд тусгаарлах нийт 24 байранд 1344 иргэн байна.
Энэ сарын 30-ны байдлаар нэг сая 555 мянга гаруй иргэн түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамрагджээ. Улсын хэмжээнд "Ковид-19"-ын халдвартай хүнийг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр эмнэлгүүдийг түшиглэн 9300 ор ашиглахаар төлөвлөөд байгаа.
Нийслэлд гэхэд л таван үе шаттай дэлгэх 4640 ор байгаагийн 1470 нь бэлэн байна. Одоогоор бэлэн байгаа орны 37 хувийг ашиглаж байгаа гэсэн судалгаа гарчээ.
Монгол Улсын 21 аймгийн эмнэлгийг түшиглэн 4660 орыг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ хангасан. Одоогоор 540 ор бэлэн байгаа мэдээллийг Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр танилцуулав.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.105.149)
ИХ УНШСАН