“Интэрмед” эмнэлгийн гаднах шинжилгээний цэгээр иргэд идэвхтэй үйлчлүүлж байна

Гадуур явж байгаа хэн ч шинжилгээ өгөх боломжтой цэгүүдийг нийслэлийн дүүрэг, хороо, гудамжинд байгуулсан. Тухайлбал, “Интэрмед” эмнэлгийн гадна талд, жолооч нарт зориулсан цэгүүдэд хүмүүс шинжилгээ идэвхтэй өгч байгаа аж.

Өчигдөр “Интэрмед” эмнэлгийн гаднах цэгт шинжилгээ өгсөн хүний тест эерэг гарсан тул баталгаажуулах онош гартал тус эмнэлэгт тусгаарлажээ. Ийнхүү халдвар гадна орчинд байгаа учраас, халдвар авснаа мэдэхгүй, шинж тэмдэггүй хөнгөн балархай явж болох тул дээрх цэгүүдэд сорьц өгч өөрийнхөө эрүүл мэндэд хяналт тавихыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр зөвлөсөн юм.

Тэрбээр, “Интэрмед” эмнэлэгт коронавирусний халдвар гараагүй, гадаа нь байгуулсан шинжилгээний цэгт сайн дураараа сорьц өгсөн хүмүүсээс халдвар илэрч байгааг тус хэвлэлийн хурлын үеэр тодотгосон юм.

Түүнчлэн нийслэлд энэ сарын 24-нд хийсэн үнэлгээгээр халдвар тархах эрсдэл өндөр гэж дүгнэсэн. Сүүлийн 2 долоо хоногт өвчлөлийн тохиолдол олширч, хоногт 20-40 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд иргэд олон нийтийн газраар явахгүй байж, нэг гишүүнээ дэлгүүр гаргах зэргээр гэр бүлийн зохион байгуулалтад орох хэрэгтэйг мөн анхааруулав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.252.58)