МҮОХ-ны "Спорт дахь эмэгтэйчүүд комисс"-оос тамирчидтай цахим уулзалт хийв

"Токио 2020" олимпын наадамд оролцох эрхээ аваад буй Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тамирчидтай МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Спорт дахь эмэгтэйчүүд" комиссын дарга Т.Амаржаргал цахим уулзалт хийлээ.

Цахим уулзалтад "Эмэгтэй удирдагч сан" ТББ-ын дарга М.Болормаа урилгаар оролцож "Спортын салбар дахь жендэр ба тамирчдын эрх" судалгааны талаар товч танилцуулга хийсэн бөгөөд тамирчдад МҮОХ-ны "Спорт дахь эмэгтэйчүүд" комиссын зүгээс хэрэгжүүлж буй ажлууд, цаашид хийх ажлын төлөвлөгөөг танилцуулав.

МҮОХ-ны "Спорт ба эмэгтэйчүүд комисс" нь спортын салбарт эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх тэр дундаа удирдах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаас гадна эмэгтэй тамирчиддаа зориулан спортын сэтгэл зүй, спортын салбар дахь жендэр ба тамирчдын эрх, хувь хүний хөгжил, тамирчны карьерын дараах асуудлуудад дэмжлэг үзүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.7.165)