Хуан Гуайдо: Ерөнхийлөгчийн сонгуулийг яаравчлах хэрэгтэй
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо ерөнхийлөгчийн сонгуулийг аль болох хурдан явуулах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ тухай тэрбээр “Le Figaro” сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.“Ерөнхийлөгчийн сонгуулийг аль болох хурдан явуулах хэрэгтэй байна. Түр Засгийн газрыг яг хэзээ байгуулахаас бүх зүйл хамаарах учир сонгууль хэзээ болохыг хэлэх боломжгүй байна. Улс төрийн нөхцөл байдлыг зохицуулах нь чөлөөт, шударга сонгууль явуулахтай шууд холбоотой. 2018 онд болсон шиг сонгуулийн шинэ жүжгэнд бид оролцмооргүй байна” хэмээн тэрбээр хэлжээ.“Сонгууль явуулах тухай зарлаж болох хэдий ч шударга сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлэх нь илүү чухал байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг эргэн харсан, Үндэсний сонгуулийн комиссын бүрэлдэхүүнийг шинэчилсэн, улс орноо орхин явсан венесуэлчүүдийг саналаа өгөх боломжоор хангасан чөлөөт, ардчилсан сонгуулийг явуулах хэрэгтэй байна” хэмээн тэрээр хэлсэн байна.