Урлагийн шилдэгүүд Бангладешт чуулна

 

Б.Туул

Азийн 19 дэх удаагийн урлагийн биенналь “Бангладеш-2020” үзэсгэлэн  ирэх гуравдугаар  сарын 1-31-ний өдрүүдэд Бангладешийн үндэсний уран зургийн галерейд болох ажээ. Бүтэн нэг сарын турш үргэлжлэх энэ  үзэсгэлэнд уран зураг, хэвлэмэл зураг, гэрэл зураг, баримал, инстоляци, шинэ медиа урлаг зэрэг хоёр, гурван хэмжээст уран бүтээлийг дэлгэн үзүүлэх юм байна. Үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид ч бас өргөн хүрээтэй оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Италийн Венец хотноо хоёр жилд нэг удаа болдог энэ наадмыг наадмыг хагас сая гаруй хүн зорин ирж сонирхдог. Тус наадмын “Алтан арслан”, “Мөнгөн арслан” шагналтнууд энэ үеэр тодорч, шинэ уран бүтээлчид урлагийн ертөнцөд од болж төрдөг юм. Тийм ч учраас урлаг судлаачид, урлаг сонирхогчид энэ наадмыг “Урлагийн ертөнцийн гүүр”, “Урлагийн олимп” хэмээн үнэлдэг аж.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.25.249)