Ж.Байден Хятад улстай эвлэрч, ОХУ-тай харилцаагаа чангатгаж болзошгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт улс орныхоо гадаад бодлогын талаар Төрийн Департаментад үг хэлжээ.

  • АНУ авторитаризм буюу нэг ба хэсэг хүмүүсийн захиран дарангуйлах улс төрийн дэглэм, ардчилалд хор хөнөөл учруулах БНХАУ-ын амбиц, ОХУ-ын шийдэмгий байдалтай тулгарч байна хэмээн тэрбээр хэлжээ.
  • Бид Оросын зүгээс Америкийн ашиг сонирхолд нийцэхгүй алхмуудын үр дагаврыг харуулах зорилгоосоо эргэж буцахгүй.
  • АНУ-ын шинэ засаг захиргаа Хятадыг улс орныхоо гол өрсөлдөгчөө гэж харж байгаа ч манай улсын ашиг сонирхолд нийцэж байвал бид Хятадтай хамтран ажиллахад бэлэн гэдгийг цохон тэмдэглэв.
  • Хууль дээдлэх ёсыг дэмжих, хүн бүрт хүндэтгэлтэй хандах нь Америкийн олон улсын бодлогын гол цөм хэмээн Цагаан ордны тэргүүн мэдэгдэв.
  • Дипломат үйл ажиллагаа нь АНУ-ын гадаад бодлогод гол байр суурийг эзэлдэг бөгөөд энэ нь дайснуудтайгаа хамтран ажиллана гэсэн үг юм гэдгийг Ж.Байден цохон тэмдэглэжээ. Америкийн үнэт зүйлс аюулд ороод байгаа бөгөөд сүүлийн долоо хоногуудад аюулын ирмэг дээр тулж ирсэн билээ хэмээн тэрбээр хэлжээ.
  • АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин америкийн цэргүүдийг гадаадад байрлуулах асуудлыг эргэн харж, Германаас цэргийн хүчээ гаргахаа зогсооно гэв.
  • Хилийн чанадаас ирэх дүрвэгсдийг хүлээж авах хязгаарыг нэмэгдүүлж, энэ онд 125 мянгад хүргэхээр төлөвлөж байна гэж тэрбээр хэлэв.
  • Йемений дайнд цэг тавихын тулд АНУ дипломат үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Вашингтон Йемен дэх Арабын эвслийн цэргийн ажиллагааг дэмжихээ зогсооно гэв.
  • Эцэст нь Ж.Байден Мьянмарын цэргүүд засгийн эрхийг хэвээр нь үлдээх, баривчлагдсан удирдагчид, иргэний нийгмийн төлөөлөгчдийг суллахыг уриалжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.95.170)