2021 оны тренд даашинзууд
Энэ онд хамгийн өндөр эрэлттэй байх даашинзын загваруудыг танилцуулж байна.
Нуруу нүцгэлсэн даашинз
Энэ онд ерөнхийдөө арьсны хэсгүүдээ ил гаргасан загварууд ноёрхох бөгөөд даашинзын төрөлд ч ийм эсгүүр тренд болно. Ялангуяа нуруу хэсгийг нүцгэлсэн даашинзууд дизайнер бүрийн шинэ цуглуулгад үзэгдсэн байгаа.
Nanushka, хавар-зун 2021
Dsquared2, хавар-зун 2021
Givenchy, хавар-зун 2021
Винтэж цэцгэн хээтэй даашинз
Жил бүрийн хаврын улиралд цэцгэн хээтэй даашинзууд тренд болдог уламжлалтай ч энэ онд ердийн хээ биш харин 1980-аад онуудыг санагдуулам винтэж аястай цэцгэн хээ анхаарлын төвд байна.
Rodarte, хавар-зун 2021
Isabel Marant, хавар-зун 2021
Alessandra Rich, хавар-зун 2021
Хоёр хажуу хэсгээрээ цоолбортой даашинз
Дээр дурдсанчлан энэ онд төрөл бүрийн цоолбортой, биеийн хэсгүүдийг нүцгэлсэн загварууд эрэлт өндөртэй байх бөгөөд нуруу нүцгэлсэн загвараас гадна хоёр хажуу хэсгээрээ цоолбортой даашинзууд хамгийн гол трендүүдийн нэг байна.
Christopher Esber, хавар-зун 2021
Gabriela Hearst, хавар-зун 2021
MSGM, хавар-зун 2021
Минимал даашинз
Галбир хэт бариагүй, хөдөлгөөн хориогүй, хамгийн энгийн бөгөөд минимал хийцтэй даашинз нь 2021 оны хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой загвараар нэрлэгдээд байна. Өмсөхөд, мөн загварчлахад хялбар энэ даашинзыг өдөр тутамдаа гэртээ эсвэл гадаа гээд төрөл бүрээр өмсөж болно.
Sportmax, хавар-зун 2021
Simon Miller, хавар-зун 2021
Kwaidan Editions, хавар-зун 2021
Бөмбөгөр ханцуй эсвэл хормойтой даашинз
Амьдралдаа хөнгөн, зугаатай мэдрэмжийг нэмэхийг хүсвэл энэ оны гол трендүүдийн нэг болох бөмбөгөр загвартай даашинзыг худалдаж аваарай. Ханцуй, хормой, эсвэл цээж хэсгээрээ бөмбөгөр дизайнтай даашинзуудыг бид хавар-зуны турш хаа сайгүй харах болно.
Christopher John Rogers, хавар-зун 2021
Loewe, хавар-зун 2021
Jacquemus, хавар-зун 2021