Гэртээ анхаарлаа төвлөрүүлэн хичээлээ хийх аргууд

Та гэртээ хэрхэн хичээлээ хийдэг вэ? Хичээлийнхээ бүх зүйлийг бэлдсэний дараа 5 минутын турш номоо уншиж байхад гэнэт толгойд яагаад дэлхий нарыг тойрч эргэлддэг талаар бодол орж ирээд үүний талаар бодож байх зуур аль хэдийн 20 минут өнгөрдөг үү? Тэгээд ч зогсохгүй нэг мэдэхэд фэйсбүүк орчихсон найзуудынхаа оруулсан зураг дээр сэтгэгдэл бичин монголд байгаа хятадуудыг хараасаар байтал 1 цаг өнгөрдөг байх тийм үү? Хэдий 1 цаг өнгөрсөн ч дахин зориглож хичээлдээ анхаарал хандуулах үед таны утсанд мессэж ирж чатласаар аль хэднийнээ унтахгүй бол өглөө босч чадахааргүй оройтсон байдаг л биздээ? Хэрвээ ийм амьдралын хэмнэлээр амьдарсаар байгаа бол энэ нийтлэлийг уншихыг зөвлөж байна.

overthinking_by_tofu123-d6icl5q

Ихэнх хүмүүс гэртээ хичээлээ хийх гэхээр л анхаарал сарьнаад байх юм гэж гайхцгаадаг. Тийм учраас хэрхэн гэртээ 100% анхаарлаа төвлөрүүлэн бүх ажлаа амжуулдаг болох нууц аргыг та бүхэнтэй хуваалцах гэж байна.

hqdefault

1. Тохитой мөн танд эрч хүчийг өгөх тийм орчныг бүрдүүл

Чи хаана хамгийн идэвхитэй байдаг вэ? Номын сан, кофешоп аль эсвэл сургууль уу? Аль нь ч байсан гэртээ тэнд буй орчныг бүрдүүлэхийг хичээ. Миний хувьд анх гэртээ хичээл хийх нь маш хүнд асуудал байсан юм. Гэхдээ нэг л зүйлийг өөрчлөхөд байдал шал өөрөөр эргэсэн шүү. Зүгээр л нэг ширээний гэрэл. Би өмнө нь цагаан ширээний гэрэлтэй байсан юм л даа. Гэхдээ би өөрөө кофешопын шар гэрэлд хичээл хийх их дуртай тийм учраас ширээний гэрлээ сольж үзэхээр шийдсэн юм. Тэр нь ч надад их нөлөөлсөн. Гэхдээ чиний хувьд юуг өөрчилмөөр байна түүнийгээ олоорой.

calisma-ortami

Мөн чи хичээл хийдэг ширээн дээрээ нүүрээ будах эсвэл хоол иддэг үү? Хэрвээ тийм бол түүнийгээ яг одооноос зогсоо. Хичээл хийдэг хэсэг болон хувийн хэсгээ салангад байлгах нь чамайг хичээлээ хийх үед анхаарлаа төвлөрүүлэхэд туслах болно. 

Study-Room-For-Kids.jpg

Түүнээс гадна өөртөө таарсан ширээ сандал дээр суух нь удаан хугацаагаар хичээл хийх үед чиний нуруу өвдөж амархан ядрахаас сэргийлнэ. Анхаарал төвлөрөлтөд ч маш их тус болох болно. Гэхдээ тэглээ гээд байгаа сандал ширээгээ солих нь хэцүү шүү дээ. Тийм учраас ширээ сандал дээрээ зөв сууж сурах хэрэгтэй.

interesting-diy-wood-works-for-home-modern-font-b-design-b-font-font-b-table-b

Гэхдээ бидний өөрчилж чадах зүйлс байгаа. Тэр нь ширээн дээр өөрийн хүссэн орчноо бүрдүүлэх юм. Нэгт ширээ цэвэрхэн байх хэрэгтэй. Учир нь замбараагүй орчинд анхаарлаа төвлөрүүлэх нь яг л усан дээр гал асаахтай адил юм. Анхаарлаа төвлөрүүллээ ч маш хурдан сарних болно. Миний хувьд ширээн дээр зөвхөн хийж байгаа хичээл байх нь анхаарлаа төвлөрүүлэхэд тухтай байдаг юм. Гэхдээ зарим хүмүүс ширээн дээрээ өөрийн зорилгын талаар бичиж тавих, цэцэг тавих, жижиг чихмэл тавих зэргээр хичээл хийх орчноо бүрдүүлдэг. Харин чиний хувьд хичээл хийх ширээ чинь ямар байвал чамд тухтай байх вэ? Эсвэл чамд мөрөөдлийн ширээ байгаа юу? Интернээтээс хүмүүсийн хэрхэн хичээл хийх орчноо бүрдүүлснийг хараарай.

2.Үргэлж төлөвлөгөөтэй ажил. Мөн түүндээ амрах цагаа ч мөн оруул·

download-2

Хичээл хийнэ гээд хамгийн ойр байгаа номоо шүүрч авах хэрэггүй. Хичээл хийж эхлэхдээ юу хийхээ төлөвлөсний дараа хий. Гэхдээ төлөвлөгөө гаргахдаа их хугацаа зарцуулах хэрэггүй. Миний гаргадаг байсан нэг алдаа нь төгс төлөвлөгөө гаргах гэж хичээдэг байсан нь юм. Тийм ч учраас хичээл хийх цагийнхаа талыг төлөвлөгөө гаргахад зарцуулдаг байлаа. Мөн үр бүтээлтэй байхын тулд хэн ч хийж амжихааргүй жагсаалт гаргадаг байсан юм. Гэхдээ үр бүтээлтэй байна гэдэг нь гаргасан жагсаалтын уртаас биш түүнийхээ хэдэн хувийг хийснээс шалтгаалдаг гэдгийг ойлгосон юм.

3.Богино хэмжээний завсарлага авч тэр хугацаанд юу хийх нь зөв талаар бод

time fora break concept clock

Бидний уншиж байгаа хичээл зарим үед үнэхээр залхуу хүрмээр байдаг шүү дээ. Тэр үед өөрийгөө сэргээх зүйлийг олох хэрэгтэй. Хичээл хийдэг ширээнийхээ хажууд богино завсарлаад толгойгоо сэргээх боломжтой өөрийн зэвсгийг олж тавь. Миний хувьд хичээлийн ширээний хажууд гитар байдаг юм. Харин чиний хувьд юу байх нь чиний толгойг сэргээх вэ?

Юу сонгох нь чиний л сонирхол гэхдээ чи хичээл хийж байгаа гэдгээ мартах ёсгүй шүү. Толгойгоо сэргээж байна гээд хийж байгаа хичээлээ мартаад өөр зүйл хийгээд явчихаж болохгүй. 5-10 минутын завсарлага байхад л хангалттай.

8671800-its-time-to-work-says-the-clock-stock-photo-coaching

Юу чиний толгойг сэргээхийг олсон бол түүнийгээ өөрийн төлөвлөгөөндөө оруул. Хичээл хийхэд Pomodoro technique гэдэг арга байдаг юм. Энэ нь 25 минут хичээл хийгээд 5 минутын амралт авдаг арга юм. Хэрвээ чи энэ аргыг хэрэглэх юм бол хэдэн цаг ч хичээлээ хийсэн ядрахааргүй супер хүчтэй болох болно.

Мөн ширээнийхээ хажууд хөнгөхөн дасгалын хэрэгсэл бэлдэж тавих юм бол чиний бие чинь их баярлах байх шүү.

4.Нүдээ амраа

·Нүдээ амраах дасгал гэвэл тийм ч чухал биш юм шиг сонсогдож болох л юм. Гэхдээ чи үүнийг хийсний дараа ямар их үр нөлөөтэйг нь олж мэдэх болно. Миний санал болгох нүдний дасгал нь 20 20 20 гэдэг дасгал юм. Энэ нь 20минут хичээл хийсний дараа 20 секундын турш хамгийн багадаа 20 фитийн (6м) зайд байгаа зүйлийг харах юм. Гэхдээ дээр pomodoro technique-ийн талаар дурьдсан шүү дээ. Тийм учраас түүнд тааруулан 25 минут тутамд хийсэн ч болно.

20-20-20-ergo-tip.jpg

 

5.Саад болох зүйлсийг зохицуулж сур

Гэртээ хичээлээ хийхэд хамгийн их саад болдог зүйл нь гэрт гардаг дуу чимээ мөн найзуудаас ирэх дуудлага мессэжүүд байдаг шүү дээ. Тийм учираас чиний хийх хэрэгтэй зүйл нь утсаа өөрөөсөө хол байлга. Магадгүй чи утасныхаа дууг хаахад л болно гэж бодож байгаа байх. Гэхдээ чиний утас нүдэнд чинь харагдсаар байх үед чиний толгойноос утасны тухай бодол салахгүй. Тийм учраас хичээл хийж байх үедээ утсаа нүдэнд харагдахгүй, болж өгвөл өөр өрөөнд оруулж тавьж үзээрэй.

Танай гэрийнхний тухайд миний зөвлөж чадах зүйл алга. Гэхдээ гэрийнхэндээ хичээл хийж байгаа хугацаанд бага зэрэг аядуу байх талаар ярилцаад үзээрэй. Бүр болохгүй бол чихэвчээ зүүгээд хорвоогоос тасрахаас өөр яахав…

6.Хугацаа хэмжигч ашигла

stopwatch

Хэрвээ чи ямар нэг хичээлээ хийж дуусгахад тодорхой хугацаа тогтоон цагаа тааруулаад эхлүүлэхэд чи түүнийг зогсоож чадахгүй. Мөн тэр цаг явж байх үед чи фэйсбүүк орж 20 минутыг өнгөрөөх нь маш тэнэг алдаа гэдгийг ойлгох болно.

7.Өөрийгөө шагна

reward

Өөрийгөө шагнах нь юун дээр ч хамгийн үр дүнтэй арга гэдгийг хэн бүхэн л мэднэ шүү дээ. Гэхдээ аль болох хичээл хийж эхлэхээс өмнө боломжтой байгаа зүйлсийг өөртөө амлах нь үр дүнтэй байх болно. Жишээ нь чамд яг одоо чихэр байгаа. Гэхдээ тэр чихрийг хичээл хийж дуусгасны даараа өөртөө өрч шагах юм.

Амжилтанд хүрэх арга бол үнэхээр энгийн.. энэ бол ердөө л давтах мөн түүн дээрээ төвлөрөх дахин давтах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.211.116)