УДЭТ-ын үзвэрээс коронавирусээр халдварласан 54 тохиолдол илэрлээ
2021-03-07
УДЭТ-ын үзвэр, үйлчилгээтэй холбоотой коронавируст халдварын 54 тохиолдол илэрсэн талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр 21.30 цагт мэдээллээ.
Иймд, гуравдугаар сарын 3-6-нд "Анна каренина" жүжиг үзсэн хүмүүсийг энэ сарын 9-10-ны 09.00-17.00 цагийн хооронд УДЭТ-т ирж сайн дурын шинжилгээ өгөхийг уриаллаа. Халдварыг илрүүлэх магадлал нь 4-5 дахь хоногт илүү байдаг тул дээрх хугацааг товложээ.
"Анна каренина" жүжгийг дээрх хугацаанд 900 гаруй хүн үзсэн байна. Халдвар илэрсэн 54 хүний дотор тус театрын ажилчид мөн байгаа гэдгийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэлдээ тэмдэглэв. Тэдгээр хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлажээ.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан УДЭТ-аас энэ сарын 7-14-ны бүх үзвэрээ хойшлуулахаа мэдэгдээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.235.171)
ИХ УНШСАН