Тусгаарлан ажиглах 36 байранд 1117 иргэн байна
2021-03-10
Улсын хэмжээнд 3 дугаар сарын 9-ний өдрийн 22.00 цагийн байдлаар, 36 тусгаарлан ажиглах байранд нийт 1117 иргэн байна.
Үүнээс нийслэлд тусгаарлан ажиглах 25 байранд 1089 иргэн, орон нутагт 11 байранд 107 иргэн байгаа юм.
Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Дотоодын цэргийн, Эрүүл мэндийн байгууллагын 376 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа тухай УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.37.43)
ИХ УНШСАН