Бразилд халдварын улмаас өдөрт хамгийн олон хүн нас баржээ

Бразилд “COVID-19” халдварын улмаас мягмар гарагт 1972 хүн нас барсан нь өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Ингэснээр Бразилд халдварын улмаас нас барсан хүний тоо 268 370-д хүрсэн байна. Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Бразил нь халдвараар нас барсан тохиолдлын тоогоороо АНУ-ын араас хоёрдугаарт жагсаж байгаа юм.

Бразилын Эрүүл мэндийн яамны судалгааны хүрээлэн болох Освальдо Крусын нэрэмжит сангийн мэдээлснээр, 27 мужийн 25-ын нийслэл хотуудын эрчимт эмчилгээний тасгийн орны 80 гаруй хувь нь дүүрсэн бол томоохон хотуудад 90 хувь нь дүүрчээ.

Бразилд мягмар гаргийн байдлаар 11 122 429 хүн коронавирусээр халдварласан байна. 

Эх сурвалж: БРАЗИЛИА. /The Guardian/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.223)