Их Британид тархсан хувилбар долоо хоногийн дотор нэмж таван оронд илэрчээ

Их Британид анх илэрсэн коронавирусний хувилбараар халдварласан тохиолдол бүртгэгдсэн улс орнуудын тоо долоо хоногийн дотор таваар нэмэгджээ.

ДЭМБ-ын долоо хоног тутмын мэдээллийн товхимолд дурдсанаар, гуравдугаар сарын 9-ний байдлаар “VOC-202012/01” хэмээх хувилбар бүртгэгдсэн орнуудын тоо 111 болсон байна.

Харин ӨАБНУ-д анх илэрсэн “501Y.V2” хувилбар гуравдугаар сарын 2-ноос хойш нэмж гурван улсад илэрч, нийт бүртгэгдсэн улс орнуудын тоо 58 болсон бол Бразилын “P.1” хувилбар долоо хоногийн хугацаанд нэмж гурван оронд илэрч, нийт 32 улсад тархжээ.

Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.106.7)