Дуучин A Cool реппер Gee-г "тулаанд" дууджээ

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр реппер Жийд хандан видео бичлэг хийж, цахим хуудсандаа байршуулжээ.

Тэрбээр  “Би хип хоп дуунд дуртай. “Хар сарнай”, "Icetop”, “Lumino” зэрэг хамтлагийг сонсож өссөн. Тэдгээр хамтлагууд надад хараал заагаагүй. Би харин реппер Жий буюу Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг ойлгохгүй юм. Тэр уран бүтээлээрээ дамжуулан маш олон хүнийг доромжилж байна. Уран бүтээл хийх гээд явж байгаа залуучуудыг уран бүтээлээрээ доромжилж, доош нь хийдэг. Үүнийгээ уран бүтээл гэж нэрлэдэг. Үүнд би харамсч байна. Чи яагаад урлагийн хүмүүсийг, уран бүтээлчдийг доромжилдог юм бэ. Үүнийг маш олон хүүхдүүд сонсож байгаа. Тэд хичээж байгаа уран бүтээлчдийн талаар буруу ойлголт авч байна шүү дээ. Монголын хүүхдүүдэд чи хараал зааж өгсөн шүү” гэв.

Мөн “Чи тулаан үзээд л явж байдаг юм билээ. Би доромжлуулчихаад явдаг эр хүн биш. Тулааны талбай дээр эр хүн шиг нударгаараа үзээд үнэн, худлаагаа ярилцаад, чи надад тийм л дургүй юм бол тулааны талбайд уураа гарга. Чамаас айх юм алга. Зүгээр байхад доромжилсон хүн нь чи шүү” гэлээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.44.156)