Хөрөнгийн биржид өнөөдөр 2.8 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 46 ХК-ийн 799,412,668.44 төгрөгийн үнийн дүн бүхий 2.8 сая хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 24 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT+14.51%) болон "Монгол шилтгээн" ХК (MSH+12.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" (HML-13.64%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR-10.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 473,322 нэгж эрхийг нийт 111,697,815 төгрөгөөр арилжсан байна. 

ТOP-20 индекс 0.52 хувиар буурч, 34297.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,653,860,048,734.36 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.154.144)