Монгол Улс ирэх сард 2000 орчим иргэнээ татан авна

 УОК-ын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна.

Үүнд:

Дөрөвдүгээр сарын 1-нд Сөүл-Улаанбаатар

Дөрөвдүгээр сарын 5-нд Токио-Улаанбаатар

Дөрөвдүгээр сарын 6-нд Сөүл-Улаанбаатар

Дөрөвдүгээр сарын 10-нд Истанбул-Улаанбаатар

Дөрөвдүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар

Дөрөвдүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/

Дөрөвдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар

Дөрөвдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар

Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/

Дөрөвдүгээр сарын 26-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/

Дөрөвдүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар

Дөрөвдүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Монгол Улс гуравдугаар сарын 15-ны байдлаар хилийн чанадад 136 удаагийн нислэг үйлдэн 24 мянга орчим, авто замаар 7000 орчим гээд нийт 31 мянга гаруй иргэнээ татан аваад байгаа юм. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.23.123)