Голомт үүсэж, халдвар тархах эрсдэлтэй хороодыг танилцуулав
Сүүлийн 14 хоногт илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын судалгаагаар төвийн зургаан дүүргийн зарим хороонд голомт үүсэж, халдвар тархах эрсдэл ихэсжээ.
Тодруулбал,
Чингэлтэй -6, 13, 14
Сүхбаатар -6, 9, 10, 11, 15
Баянзүрх -8, 14, 16, 18, 25, 26, 28
Хан-Уул -15, 16, 21
Баянгол -4, 5, 6, 25
Сонгинохайрхан -5, 6, 18, 35 дугаар хорооны нутагт дэвсгэрт халдварын голомт үүсэж, халдвар тархах өндөр магадлалтай байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс анхааруулав. Иймд дээрх хорооны иргэд халдвар хамгаалын дэглэмээ чанд сахин, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө.
НОК-ын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлэг коронавирусний халдварын энэ сарын 5-16-нд бүртгэгдсэн 947 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа юм.