Худалдааны "Дүнжингарав" төвийг 5 хоног хааж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд "COVID-19"-ийн халдварын тохиолдол батлагдаж хөл хорио тогтоогоод байгаа учир "Дүнжингарав" худалдааны төвийн үйл ажиллагааг 5 хоног хааж байна. 

Тодруулбал, дээрх хорооны нутаг дэвсгэрт коронавирусний халдвар голомтлон гарах эрсдэл үүссэн тул дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 3 дугаар сарын 17-ны 06.00 цагаас энэ сарын 21-ний 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох захирамж гарснаар  "Дүнжингарав" худалдааны төв 5 хоног ажиллахгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.162.8)