Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно
“Кибер аюулгүй байдлын тухай” хуулийн төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагаас Мэдээлэл холбооны сүлжээ компанийн Хурлын танхимд зохион байгуулна.
“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д заасныг баримтлан оролцогчдын тоонд хязгаар тавьж байгаа юм байна. Иймд хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл solongo@cita.gov.mn хаягаар саналаа ирүүлж, бүртгэлээ баталгаажуулах юм.
Ташрамд сонирхуулахад, Өнгөрсөн оны сүүлчээр гадаадын хакерын бүлэглэл манай улсын төрийн 430 байгууллагын программд халдлага үйлдэж байсан билээ.
Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: "Засгийн газраас ажлын баг гарч цахим аюулгүй байдалд онцгой анхаарч байгаа. Засгийн газраас Кибер аюулгүй байдлын тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж байна. Эдгээр хуулийн төслөөр цахим аюулгүй байдлыг хангах, кибер цэргийн анги байгуулах, тагнуул, батлан хамгаалах, мэдээлэл технологийн салбар ямар зохицуулалттай ажиллахыг нарийвчлан тусгана. Харин өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуульд, гадаадын иргэн цахим аюулгүй байдлын эсрэг халдсан бол тагнуул, цагдаагийн байгууллага шалгахаар зохицуулсан" гэж мэдээлж байсан юм