Амьтан тэжээхээс өмнө АНХААРАХ зүйлс

Амьдралын мартагдашгүй сайхан мөчүүдийн нэг нь яах аргагүй гэрийн тэжээвэр амьтантайгаа анх уулзсан мөч, гэртээ авчирсан анхны өдөр байдаг. Дараах 10 зүйлийг гэртээ муур, нохой авчрахаасаа өмнө бодолцож үзээрэй.

НАСАН ТУРШИД НЬ ХАМТ БАЙЖ ЧАДАХ УУ?

Нохойгоо өдөрт 3 удаа гаргах боломж зав байгаа юу? Муураа орой бүр тоглуулж чадах уу? Хэрэв энэ асуултад үгүй гэж хариулж байгаа бол, таны өмнөөс дээрх үүргийг гүйцэтгэх боломжтой хүн байхгүй бол зогс- яг одоо боль. Үүний оронд арчилгаа бага шаарддаг загас юм уу? Тоть авсан нь дээр.

ТАНЫ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ НОХОЙ МУУР ЗОХИЦОХ УУ?

Нохой муурыг хөөрхөн эгдүүтэй царайг нь хараад сонгох нь хүний хийдэг хамгийн том алдаа. Их хөдөлгөөнтэй, энергитэй, арчилгаа ихтэй гэх мэт араншинг нь мэдмэгцээ хүмүүс нохой, муураа төөрүүлэх, олон хүний гар дамжуулах хаях үйлдэл хийдэг. Нохойн үүлдэр, төрөл, зан араншны талаар хангалттай мэдээлэл олж авч, таны амьдралын хэв маягт тохиромжтой эсэхийг нь маш сайн судлах шаардлагатай. Амьтан үрчилж авсан хүнээс, онцгой үүлдрийн групп-ээс асууж лавлаарай. Чихуахуа үүлдрийг аваад үзье. Тэд ямар  ч талбайтай сууцанд тохирно, асаргаа бага шаарддаг хэдий ч анхаарах зүйл нь тэд тэвчээргүй бөгөөд хүүхэдтэй сайн тохирдог үүлдэр биш юм. Муур ч бас танд тохирох зан араншинтай байх ёстой гэдгийг санууштай.

АМЬТАН ҮРЧИЛЖ АВАХААСАА ӨМНӨ МАЛ ЭМНЭЛЭГТ ХАНД 

Амьтан сонгож авахаасаа өмнө гэрийн тэжээвэр амьтантай найзаасаа эмчийнх нь өгдөг зөвлөгөөний талаар асуу. Амьтны эмч бол мэдээлэл авах хамгийн зөв эх сурвалж бөгөөд танд тохирох амьтны талаар зөвлөж чадна. Бүх амьтны эмч ижил биш ч гэлээ таны онцлогт тохирох зөвлөгөө өгөх хүнийг олох нь чухал. Амьтан тэжээнэ гэдэг бол бүтэн амьдралын туршид хүлээх үүрэг хариуцлага тул интернетээр, амьтны салоны хүмүүсээс гэх мэтээр судалгааг маш сайн хийгээрэй.

ГЭРТЭЭ АМЬТАН ТЭЖЭЭХ ТААТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ

Бохь нохойд, ибобруфен эм мууранд үхлийн аюултай хор болдгийг мэдэх үү? Хэрэв тэжээвэр амьтантай болохоор шийдсэн бол гэрийнхээ эргэн тойрныг шалгаж, гэмтэж бэртэхүйц, эсвэл хортой зүйл байна уу гэдгийг шалгаарай. Муурын хувьд үсэрч дүүлж явдаг тул шилтэй химийн бодис, шүүгээ саваа шалгаж, хөшигний ард тог цохих утас, залгиж болзошгүй жижиг тоглоом байгаа юм биш биз? Мөн нохой мууранд аюултай ургамал тарихаа болих, "Xylitol" агуулдаг бохь зажлахаа болих хэрэгтэй.

НОХОЙ МУУРЫН НАС, ҮҮЛДЭРТ ТОХИРСОН ХООЛ СОНГО

Нохой муурын хоол гэхээр бүгд адил байдаггүй. Гоё савлагаатай хоол ч сайн байхгүй байх тохиолдол бий. Нохой, муурынхаа эрүүл мэндийг тэнцвэржүүлэх, зөв орц найрлагатай хоолыг сонгох нь зөв. Залуу, эсвэл хөгшин нохой муур, хөдөлгөөн ихтэй үед эсвэл хөдөлгөөн багатай үед идэх хоол тусдаа байдгийг сана. Таарсан хоолыг нь авахын тулд амьтны эмчээс зөвлөгөө авч болно.

ХАРИЛЦАН ЗОХИЦОХ ХУГАЦААНД БЭЛЭН БАЙ.

Хэрэв гөлөг үрчилж авч байгаа бол гөлөг уйлдаг гэдгийг санаарай. Тийм ээ, гөлөг хүүхэдтэй л адил, дасаагүй газар ирэхдээ шөнийн цагаар уйлдаг. Гэхдээ тайвшруулах зорилгоор орондоо хамт орж болохгүй, харин гөлөгөө гэртээ авчрахаас өмнө нам гүн орчин, зөөлөн дулаан ор аюулгүй орчин бүрдүүлэх хэрэгтэй. Гөлөг байнга байрлах буланг гаргаж, өдрийн цагаар өрөөнүүдээр чөлөөтэй гүйж, сонирхож үнэртэх боломжийг бүрдүүлэх нь чухал.

Муурын хувьд унтах газрыг бэлтгэх нь амархан, шөнийн цагаар төөрүүлэхгүйн тулд шээсний элснээс холгүй зайд орыг нь байрлуулах, чөлөөтэй гүйж, үсэрч дүүлээд ядрахаараа очиж хэвтэх аюулгүй орчинг бүрдүүлэхэд л болно. Харин гэртээ тэжээвэр амьтантай атлаа нэмж муур, нохой, авч байгаа бол, тэжээвэр амьтан чинь айхгүй, тавгүйтэхгүй байх, шинээр ирж байгаа нохой муурыг дайрахгүй байхад шаардлагатай алхмуудыг авах хэрэгтэй.

АМЬТНАА СУРГА

Танай аз жаргалтай гэр шинээр нохой муур авсны дараа аз жаргалтай хэвээр байхад нөлөөлөх хүчин зүйл нь тэдний гэрийн нөхцөлд сургах явдал юм. Хэрэв муурын зулзага авч байгаа бол элсэнд бие засахыг, гөлөг авч байгаа бол уяанд дасгах, гадаа гаргаж орчин тойронтой танилцуулах хэрэгтэй. Ихэнх гөлөгнүүд танихгүй газар ирэхээрээ дарамтад орох хандлагатай байдаг учраас хамгийн эхний тойрон аялал түүнд маш их тус болно. Ингэж гарахдаа сургаж эхэлнэ. Гүйгээрэй гэх командыг аль болох дахин давтан хэлэх хэрэгтэй ба ингэснээр ямар ч нөхцөлд гадаа гармагцаа гөлөг эрх чөлөөг мэдэрдэг болно. 

ЗӨВХӨН ТҮҮНД Л ТОХИРОХ АМТТАН ТОГЛООМЫГ АВЧ ӨГ

Яг өөрт нь тохирсон амттан авах нь ялангуяа гөлөгний хувьд маш чухал. Сэтгэл санаа тогтворгүй үед тохирсон амттан өгөх, түүгээр дамжуулан сургах нь ихээхэн ач холбогдолтой. Эхэндээ хэд хэдэн янзын амттан, эсвэл саваа ашиглаж, түүнээс алийг нь сонгож байгааг мэд. Тэр л амттан гөлөгний хувьд таны үгэнд орох, таны төлөө юу ч хийхэд бэлэн тийм л үнэ цэнэтэй зүйл болдог. Амттанаа өгөхдөө хамаагүй ихээр өгч болохгүй. Энэ нь хүүхдэд их чихэр өгч байгаатай адил эрүүл  мэндэд, биеийн өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлж болзошгүй.     

ХАРШИЛ

Та болон таны гэр бүлийн гишүүд гэрийн тэжээмэл амьтдаас харшилдаг үгүйг шалгаарай.           

АМЬТАНДАА ҮНЭМЛЭХ {ID} ХИЙЖ ӨГӨӨРЭЙ

Эцэст нь хэлэхэд та муур нохойдоо чип хийгээрэй. Ингэснээр алдсан нохой муурыг олсон үед өөрийн нохой муур мөн эсэхийг танихад тусална. Ойр ойрхон нохой муурныхаа зургийг авч ямар нэг асуудал тулгарсан үед яг тухайн үеийн зургаар нохой хадгалдаг газруудаар хайхад тус болдог. Мөн эзний нэр утасны дугаартай хүзүүвчтэй байх хэрэгтэй. Байгаа газрыг нь олоход тусалдаг GPS-г хүзүүвчинд нь суулгаж өгвөл бүр сайн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.59.89)