"УИД", "Атар-Өргөө" ХК-ийн ханш хамгийн их өсөв
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 42 ХК-ийн 249,422,920.73 төгрөгийн үнийн дүн бүхий 978,154 хувьцаа арилжив. Үүнээс 22 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Улсын их дэлгүүр" (UID+8.10%) болон "Атар-Өргөө" ХК (ATR+7.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан зочид буудал" (DZG-7.71%) болон "Силикат" ХК (SIL-4.93%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 122,786 нэгж эрхийг нийт 29.3 сая төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.83 хувиар өсөж, 34460.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,693,649,498,109.97 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.