Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулах ажлын явцтай танилцав
Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулах ажил Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хэрхэн явагдаж байгаа болон хэрэгжихэд байцаагч нарт тулгарч буй асуудлыг хэлэлцжээ.
Нийгмийн даатгалын үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлын хүрээнд Нийгмийн даатгалын архив, Нийгмийн даатгалын болон тэтгэврийн дэвтрийг цахимжуулж хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ.
Цахимжилт анхан шатны нэгжид хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж лхагва гарагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын хэлтэс, НДЕГ-ын Сургалт, олон нийт, хамтын ажиллагааны газар хамтран тус хэлтэст ажилласан байна.
ХНХЯ-ны НДХ-ийн дарга Б.Батжаргал Хан-Уул дүүргийн НД-ын хэлтэс, тасгийн дарга нарт одоо хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих цахимжилтын үйл явцын зураглалыг товч танилцуулан, үе шаттай сайжруулах талаар зөвлөж, санал солилцжээ.