Нью-Йоркт Ази гаралтай цагдаа нар энгийн хувцастай эргүүлд гарна

АНУ-ын Нью-Йорк хотод Ази-Америк гаралтай иргэдийг ялгаварлан гадуурхах хэрэг нэмэгдэх болсонтой холбогдуулан Ази гаралтай цагдаагийн ажилтнуудын багийг эргүүлд гаргахаар төлөвлөж байна.

“Үзэн ядалтаас үүдсэн гэмт хэрэг үйлдэгчдийг илрүүлэх, ийм хэргийн гаралтыг бууруулахын тулд энгийн хувцастай цагдаагийн ажилтнуудыг олон нийтийн газруудад ажиллуулна” гэж Нью-Йоркийн Цагдаагийн газрын комиссар Дермот Шеа мэдэгджээ.

“COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш Нью-Йоркт азиудын эсрэг үйлдэх гэмт хэргийн тоо ихээхэн өссөнийг Цагдаагийн газрын статистик мэдээлэл харуулжээ. Шинэ коронавирус Хятад улсад анх илэрсэн нь Ази гаралтай америкчуудыг шалтгаангүйгээр буруутгахад нөлөөлсөн бололтой гэж цагдаагийн ажилтнууд мэдээлсэн байна.

Тодруулбал, 2020 онд Нью-Йоркийн Цагдаагийн газарт үзэн ядалтаас үүдэн азиудын эсрэг үйлдсэн 28 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2019 оныхоос өсжээ. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 25-ны хооронд 28 ийм хэрэг гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 21-ээр өссөн үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.223)