Холливуудын од Дуэйн Жонсон: Би 2024 онд АНУ-ын Ерөнхийлөгч болно

Холливуудын нэрт жүжигчин Дуэйн Жонсон өчигдөр шинэхэн уран бүтээл болох “Rampage” киноныхоо нээлтийг Британийн нийслэл Лондон хотноо хийжээ. Тэрбээр нээлтийн ажиллагааны үеэр өөрийнхөө ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар сэтгүүлчдэд сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна. 

 

 

-Танд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Шинэхэн уран бүтээлийнхээ талаар сонирхуулж байна. 

-Уран бүтээлч бүхэн шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авах дуртай байдаг. Би энэ аз жаргалыг байнга мэдрэхийг хүсдэг. Амаргүй олон давааны цаана гарлаа. Нэг киноны ард гарах их хэцүү цаг хугацааг туулдаг. Гэхдээ л надад энэ бүхэн таалагддаг.

-Хэдхэн сарын дотор таны тоглосон гурван ч кино нээлтээ хийлээ. Энэхүү кинонууд кино чартуудад маш амжилттай өрсөлдсөн?

-Олон кинонд тоглох, тэр тусмаа кино тань амжилттай байна гэдэг чи сайн уран бүтээлч болж байна гэсэн үг. Тиймээс чиний нэр тийм ч амархан мартагдахгүй гэсэн үг. 

- “Rampage” кинонд тоглохыг зөвшөөрсөн тухайгаа бидэнтэй хуваалцаач?

-Зураг авалт өнгөрсөн оноос эхэлсэн. Надад киноны зохиол болон хамтран тоглосон уран бүтээлчид их таалагдсан учир тоглохыг хүссэн.  Та энэхүү киног үзснээр дэлгэцэн доторх галзуу ертөнцөөр аялах болно. Би үүнийг баталж чадна. Киноныхоо тасалбарыг борлуулах гэж ийнхүү хэлээгүй. Зүгээр л надад итгээд энэхүү уран бүтээлийг минь үз.

 

-Сүүлийн үед бодит амьдралаас хэтэрхий хол, хийсвэр кино их гарах болжээ?

-Нийгмийн амьдралаас нэг алхам түрүүлэхийг кино урлаг гэнэ. Тиймээс кино урлаг таныг аль ертөнцөд авчрахыг би мэдэхгүй. 

-Таныг улстөрч болохоор зэхэж байгаа талаар хэвлэлийнхэн байнга ярих боллоо. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Би удахгүй улстөрийнхөө карьерийг эхлүүлэх болно. Кино урлагт амжилт олсон шиг ээ улстөрд ч гэсэн амжилт олно гэдэгтээ итгэлтэй байна.

-Яагаад улстөрч болохыг хүсэв?

-Би Ерөнхийлөгч болмоор байна. Энэ бүхэн бүтэхгүй байж мэднэ. Гэхдээ би бууж өгөхгүй. Би хэзээ ч бууж өгч байгаагүй.

 

-Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших төлөвлөөгөөтэй гэсэн үг үү?

-2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох юм.

-Үнэн гэж үү?

-Магадгүй 2024 он эсвэл 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох юм. 

-2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэж. Таны нэр хүнд өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Энэ сайхан боломжийг ашигламааргүй байна гэж үү?

-2020 оны сонгуулийг алгасах нь зүйтэй байх. Улстөрийг би амархан гэж бодохгүй байна. Би сайтар бэлтгэгдснийхээ дараа хүч үзэх болно. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.198.13)