Эртэч болход тань туслах зөвөлгөө

   Та өглөө бүр сэрэх үедээ сэрүүлгээ хойшлуулсаар, нойроо харамласаар л байна уу? таныг унтаж байх үед юу тохиолддог болон боссоныхоо дараа юу хийвэл зохистой талаар мэдээлэл хүргэх гэж байна.

download

Тэгвэл хэрхэн зарим нэг нөхдүүд шиг өглөө дуу аялаж сэрээд л шууд орноосоо босоод эрч хүчээр дүүрэн хамаг ажлаа эхлэх вэ?

download-2

 

     Юуны түрүүнд таныг унтаж байхад юу тохиолддог болон түүнийг хэрхэн өөртөө ашигтайгаар зохицуулах талаар ярилцацгаая. Та унтаж байх үедээ нойрны цикл гэх тархины үйл явцыг дамжин өнгөрдөг юм. Энэ нь нийт 90 минут үргэлжилдэг ба нийт унтах хугацаанд хэд хэдэн удаа давтагддаг байна. Энэхүү цикл нь 4-н үе шатыг дамжин явагддаг ажээ.

download-1

     Эхний үе шат нь хөнгөн нойрны үе шат юм. Энэ үед хүн маш амархан сэрдэг ба нүдний хөдөлгөөн удаашран булчингийн хариу үйлдэл хийх чадвар буурдаг байна. Энэ үед хүн өндрөөс унаж байна хэмээн зүүдлэх нь элбэг ба үүнээс үүдэн булчингийн огцом агшилт үүсдэг байна.

     

download-1

2 дох үе шатанд нүдний хөдөлгөөн зогсдог ба тархины долгион удаашран секундэд 4-7 цикл болдог байна. Энэхүү долгионыг тета долгион гэдэг ажээ. Үүний дараа хүн нойрны 3-4р үе шат руу орох үед тархины долгион секундэд 0.5-3 цикл хүртэл удааширдаг ба үүнийг гүн нойр гэнэ. Нойрны энэ үе шатанд байгаа хүнийг сэрээхэд маш хэцүү ба зүүдэндээ ярих болон босч явах үзэгдэл нь энэхүү гүн нойрны үе шатанд ихээхэн ажиглагддаг байна.

     Эдгээр нь таныг унтаж байх үед явагддаг үе шатууд юм. Бид эдгээр үе шатуудаас аль үед сэрснээс шалтгаалан бидний өглөөний эрч хүч шалтгаалж байдаг гэнэ. Гэхдээ миний дурьдсан үе шатууд дунд энэ үе шат байхгүй ба нойрны 2 дох циклээс эхлэн ажиглагддаг үе шат юм. Үүнийг REM нойр гэж нэрлэдэг ба та дараах зургаас харах боломжтой юм. Таны харж байгаачлан REM нойрны үед бидний тархины долгион сэрүүн байгаа үеийнхтэй маш ойролцоо байдаг ба энэ үед хүнийг сэрээх нь маш амархан байдаг мөн энэ үед сэрсэн хүн маш сэргэг, нойроо гүйцэд авсан мэдрэмжтэй байдаг байна.

     imagesТийм учраас та энэхүү нойрны циклийг өөртөө үр дүнтэйгээр ашиглаж чадвал сэрүүлгээ хойшлуулах шаардлагагүйгээр яг л үнсгэлжин шиг дуу аялан сэрэх боломжтой болох юм. Дээрх зураг дээрээс маш тодорхой харж болох ба REM нойр нь унтсаны дараа 1 30 минут, 3 00 минут, 4 30 минут, 6 00 цагт үүсдэг ба хэдий хэр хугацаанд үргэлжилдэг гэдгийг ч мөн мэдэж авах боломжтой юм.

      Энэ аргыг хэрэглэсэн ч та ахиад л өглөө сэрүүлгээ хойшлуулан унтсаар л байна уу? Тэгвэл дараах хэдэн зүйл дээр анхаарч үзээрэй.

1.Өглөө чамайг босгох зорилготой бай

     

images-1

Энийг хараад ихэнх хүмүүс мэдээж том зорилгын талаар ярьж байна гэж бодох байх. Үнэхээр том зорилго хүнийг өглөө эрт босгох нь ойлгомжтой. Гэхдээ тэр том зорилгоо хараахан олоогүй нөхдүүд ч байгаа шүү дээ. Тэгвэл энэ сэдэв дээр та бүхэнд хүргэх санаа нь та өглөө боссоны дараа өөрийн хамгийн дуртай зүйлийг хийхээр төлвөл. Энэ нь юу ч байж болно та кино үзэх дуртай юу? Тэгвэл унтах үедээ өглөө босоод энэ киног үзнэ гэж бодоод унт. Эсвэл та ном унших, гадуур алхах, өөрийн нэг өдрийг төлөвлөх, хүссэн зүйлээ бичих, тоглоом тоглох үед сэргэдэг бол яг түүнийгээ сэрснийхээ дараа өдөр бүр хий. Энэ нь танд өглөө босоод ажил, хичээлдээ явна гэсэн дарамтаас илүү баяр баяслыг өгөх болно.

2.Өглөө нар гарах үед цонхоор чинь шууд нар орж ирэхээр байлга

     

six-helpful-tips-to-make-you-very-active-in-the-morning

Өмнөх нийтлэл дээр цэнхэр гэрлийн талаар мөн мелатонин хэмээх дааврын талаар мэдээлэл оруулж байсан шүү дээ. Нарнаас ирэх цэнхэр гэрэл нь бидний бие дэх мелатонин хэмээс дааврын ялгаралтыг саатуулдаг ба энэхүү даавар нь хүний хариу үйлдэл хийх хурдыг сааруулан саармаг байдалд оруулдаг даавар юм. Тийм учраас өглөө нар гарах үед таны унтлагын өрөөнд шууд нарны гэрэл тусах нь таныг босох үед бие тань эрч хүчээр дүүрэн байна гэсэн үг юм.

3.Бусадтай гэрээ хий

     

download-3

Энэ нь дээр дурьдсан өглөө босох зорилготой их төстэй ба та найзуудтайгаа нийлэн өглөө хэдэн цаг гэж босох талаараа гэрээ хийх юм. Гэрээн дээр тусгагдсан цагтаа босоогүй бол бие биедээ торгуул өгч болох юм. Тэгснээр та бусадтай өөрийн амжилтыг хуваалцан мөн энэ нь өглөө таныг орноос тань татаж босгох нэг хүч байх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.145.50)