Хилийн цэргийн 0311 дүгээр ангиас байлдагч оргосон хэрэг гарчээ

Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч оргосон хэрэг гарчээ. Эл хэрэг өчигдөр /2019.01.30/ гарсан бөгөөд оргох үедээ үүргээ гүйцэтгэж байсан байна. Тэрбээр Завхан аймгаас цэрэгт татагдаж, цэргийн алба хааж байжээ.

 

Тэгвэл албан бус эх сурвалж Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч цэргийн ангиас оргохдоо биедээ 50 ширхэг сумтай “Ака” буутай ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэх мэдээллийг өгч байна.

 

Дээрх хэргийн талаар Батлан хамгаалахын яамны холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Цэрэг оргосон хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ тодорхой мэдээлэл алга” гэх тайлбарыг өглөө. Харин Хил хамгаалын ерөнхий газраас "Одоогоор алга болсон цэргийг эрэн сурвалжилж байна. Санаатайгаар оргосон, эсвэл төөрсөн эсэх нь тодорхойгүй байна" гэх мэдээллийг өгч байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.108.24)