Хөл хориог тавдугаар сарын 8 хүртэл сунгалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2021.04.23) болж, Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.

2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд 27,956 хүн коронавирусний халдвар авч, 69 хүн нас баржээ. 

Өнөөдрийн байдлаар нийт 4,127 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338, хүндэвтэр 1,374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна.
 

  • Улаанбаатар - 24,242
  • Архангай - 258
  • Баян-Өлгий - 5
  • Баянхонгор - 81
  • Булган - 74
  • Говьсүмбэр - 37
  • Дархан-Уул - 437
  • Дорноговь - 59
  • Дорнод - 22
  • Дундговь - 39
  • Завхан - 129
  • Орхон - 336
  • Өвөрхангай - 208
  • Сүхбаатар - 143
  • Сэлэнгэ - 361
  • Төв - 606
  • Увс - 26
  • Ховд - 197
  • Хөвсгөл - 62
  • Хэнтий - 53 тохиолдол бүртгэгджээ.

Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5,023 иргэн байна.  Нийт 649,236 хүн вакцины эхний тунд, 64,469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.46.90)