"Силикат", "ЛэндМН ББСБ"-ын ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 38 ХК-ийн  444,600,012.18 төгрөгийн үнийн дүн бүхий 2 сая хувьцаа арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Силикат" (SIL+14.29%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND+13.18%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" (XOC-15.00%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB-14.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 751,971 нэгж эрхийг нийт 495.4 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 5.01 хувиар буурч, 36068.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,717,300,716,787.59 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.218.180)