Эквадорын Ерөнхийлөгч вакцинжуулалтад нь дэмжлэг үзүүлэхийг хүсжээ
Эквадорын Ерөнхийлөгч Гильермо Лассо хүн амын вакцинжуулалтад нь дэмжлэг үзүүлэхийг хүссэн захидлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарт илгээжээ.
“Вакцины асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн захидлыг ОХУ-ын төрийн тэргүүнд илгээсэн. Шинэ Засгийн газар вакцины нийлүүлэлтийг хурдасгах явцыг эхлүүлээд байна” гэж Лассо хэлжээ.
Түүнчлэн тэрбээр БНХАУ, АНУ-ын эрх баригчдад хандан шаардлагатай вакцины нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхийг хүссэн гэдгээ мэдэгдсэн байна.
Эквадорын Ерөнхийлөгч Г.Лассо сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр бүрэн эрхийн хугацаагаа эхэлснээс хойших эхний 100 хоногт нэг сая хүнийг вакцинжуулахаа амлажээ.
Одоогоор тус улсад 200 мянга орчим хүн вакцинд бүрэн хамрагдаад байгаа аж. Эмч, настай иргэдэд 800 мянга орчим тун вакциныг тарьжээ. Эквадорт “Pfizer”, “AstraZeneca”, “Sinovac”-н вакцинуудаас 2 сая тунг нийлүүлсэн байна.
Сүүлд мэдээлснээр, Эквадорт халдвар авсан хүний тоо 374 775-д хүрсэн бол нас барсан 13 198 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн оны 2 дугаар сарын 29-нд Эквадорт халдварын анхны тохиолдол илэрчээ.
Эх сурвалж: БОГОТА. /Kommersant/