Цагаан үсэндээ баяртай гэж хэлцгээе!

Цагаан үс ургах нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гоо зүйн хувьд томоохон асуудал болдог. Энэ нь хүмүүсийн өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлдөг ба янз бүрийн аргаар далдлах гэж хичээдэг. Үсэнд зориулсан бүтээгдэхүүн хэдийгээр хаа сайгүй зарагддаг ч ихэнхи нь химийн найрлагатай учир үсэнд учруулах хор нөлөө нь аажим аажмаар бий болдог байна. Тиймээс үсээ гэмтээхгүйгээр, байгалийн аргыг сонгох нь зүйтэй.

1. Дунд зэргийн хэмжээтэй 5-6 ширхэг төмс хальсалж тавина.

2. Саванд 2 аяга ус хийгээд, төмсний хальсыг нэмж хийн буцалгана. Ус буцалсны дараа 15-20 минут зөөлөн гал дээр буцалгана.

3. Шингэн хөрсний дараа усыг шүүн авч таглаатай саванд хийн сайтар битүүлж таглана. Мөн анхил бут (розмарин), лаванда цэцгийн ханд хийн үнэр оруулж болно.

4. Үсээ угаасны дараа ангижруулагчаа 2-3 мин байлгаж байгаад усаар зайлна. (цагаан үс их хуурайшсан байдаг учир чийгшил хэрэгтэй байдаг)

5. Бэлдсэн шингэнээ үсэндээ түрхэж массаж хийнэ. Түрхсний дараа усаар зайлахгүй, сэнс хэрэглэхгүй өөрөөр нь хатаахыг анхаарна уу

6. Шингэнийг хөргөгчинд хадгалж болохгүй

7. Үүнийг өдөр бүр, эсвэл 7 хоногт 2-3 удаагийн давтамжтай хэрэглээрэй. Эерэг үр дүн гаргахын тулд хэдэн долоо хоног, хэдэн сар ч үргэлжлүүлж болох бөгөөд гол нь тогтмол хэрэглэхийг зөвлөе

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.175.66)