Хэрэглээний үнийн сарын индекс 0,6 хувь байв

Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны гуравдугаар сарын байдлаар сарын инфляц 0,6, жилийнх 2,5 хувь байгааг Монголбанк мэдээллээ.

Жилийн инфляцыг авч үзвэл 2,1 нэгж хувийг хүнсний бараа, 0,4 нэгж хувийг хүнснээс бусад барааны үнийн өсөлт бүрдүүлжээ.

Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс гуравдугаар сарын байдлаар сарын 0,7 хувь, жилийн 2 хувь байгаа бөгөөд 2,4 нэгж хувийг хүнсний бараа, -0,4 нэгж хувийг хүнснээс бусад бараа бүрдүүлж байна.

Хүнсний барааны бүлгийн үнэ нэмэгдэхэд мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүний бүлгийн үнийн өсөлт, хүнснээс бусад барааны үнэ хямдрахад хэрэглээний нүүрс, бензиний үнэ багассан нь нөлөөлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.154.144)