Хүнийг 4 үйлдлээр нь таних арга
Хүний хийсэн хөдөлгөөнөөр, зан чанарыг таньж болно гэж сэтгэл зүйчид үздэг бөгөөд үүн дээр үндэслэн энэхүү тестийг гаргажээ. Эдгээр дөрвөн хөдөлгөөнийг хүн өөрийн инстинктээр хийдэг бөгөөд өөрийн болон ойр дотныхныхоо зан чанарыг таньж болох юм. Хачирхалтай нь, амьдралын явцад эдгээр хөдөлгөөнүүд өөрчлөгдөж байдаг гэнэ.
Та, анзаараарай. Одоо танд, үзэг цаас хэрэг болно. Зурагт үзүүлж тайлбарласан хөлдөлгөөнийг хийж, хэрхэн үйлдэж байгаагаа анзааран, харгалзах тоог тэмдэглэж авснаар, өөрийнхөө талаар сонирхолтой зүйлс мэдэх, мөн өөрийгөө таних алхам хийгдэнэ.
1. Хоёр гараа, хуруунуудаа зөрүүлэн атга.
Хэрэв, баруун гарын тань эрхий хуруу дээд талд нь байвал “2”, зүүн талынх дээр нь байвал “1” гэж тэмдэглэнэ.
2. Та ямар нэг зүйл рүү ониллоо гэж бодоод, нэг нүдээ ань.
Хэрэв, зүүн нүдээ аньсан бол “2”, баруун аньсан бол”1” гэж бичнэ.
3. Гараа цээжний өмнө зөрүүл.
Хэрэв, зүүн гарын тань сарвуу баруун гар дээрээ байвал ”1”, баруун нь дээрээ байвал “2” гэж тэмдэглэнэ.
4. Алгаа таших.
Хэрэв, гарын зүүн алга баруун дээрээ байвал ”1”, баруун нь дээрээ байвал “2” гэж бичнэ.
Ингээд тэмдэглэсэн дөрвөн тооныхоо харгалзах хариултыг уншаарай.
“2222” - /100% баруун гарын үйлдэлтэй хүн./ Тогтуун зантай, төвийг сахисан хүн. Хэрүүл маргаанд оролцох туйлын дургүй.
“2221” – Таны хамгийн тод томруун зан тань шийдэмгий бус байдал.
“2212” – Та, харилцааны гайхалтай чадвартай, бараг бүх хүнтэй ам хэлээ ололцож чаддаг гайхалтай хүн.
“2111” – Та, тогтвортой бус хөдөлгөөнтэй, бүгдийг өөрөө хийдэг, бусдаас тусламж, дэмжлэг эрдэггүй.
“2211” – Маш ховор тааралддаг тоонуудын хоршил. Нийтэч, хүмүүстэй сайхан харьцдаг, холбоо сулбээ тогтоохдоо гаргуун, мөн их зөөлөн хүн юм.
“2122” – Техник сэтгэхүйн хөгжил өндөр, задлан шинжлэх судлах авъяастай. Их болгоомжтой, бага зэрэг хүйтэн харьцаа гаргах тань анзаарагддаг.
“2121” – Ховор тохиолддог хоршил. Өөрийгөө хамгаалах чадвар сул, бусдын нөлөөнд автахдаа амархан.
“1112” – Та, сэтгэлийн хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, шийдэмгий хүн юм.
“1222” – Нийтлэг зан. Сэтгэлийн хөдөлгөөнтэй боловч, амьдралын асуудлуудаа шийдвэрлэхэд тань туйлбартай зан дутагддаг. Нөлөөнд автагдах магадлалтай. Харьцааны соёлтой, танд хүмүүс татагддаг.
“1221” – Сэтгэлийн хөдөлгөөнтэй. Тууштай бус, зөөлөн сэтгэлтэй, гэнэн.
“1122” – Та, нөхөрсөг, энгийн бага зэрэг гэнэн хүн юм. Өөрийн үйл хөдлөл, зан аашаа их анхаарч ухаж, шинжилж байдаг. Маш олон зүйлд сонирхолтой, цаг хугацаа тань хүрдэггүй.
“1121” – Та, маш зөөлөн итгэмтгий хүн. Ер нь та уран бүтээлч байх.
“1111” - /100% солгой хүн./ Төвийг сахигч, уран бүтээлийн авъяас байдаг, аливааг өвөрмөцөөр харж хүлээж авдаг, сэтгэлийн хөөрөл анзаарагддаг, хувиа хичээх хандлагатай, зөрүүд, гэхдээ энэ бүхэн амьдралд чинь саад болдоггүй.
“1212” – Та, сэтгэлийн тэнхээтэй хүн, зөрүүд, туйлбартай, зорьсондоо хүрдэг.
“1211” – Өөрийгөө танихыг хичээдэг, дуугаа хураачихдаг зангаасаа болж найз нөхөдтэй болоход хэцүү байдаг. Гэхдээ, та их хүчтэй хүн юм. Зорьсон зорилгыг тань хэн ч няцааж чадахгүй.
“2112” – Та, энгийн, хөнгөн сэтгэлтэй, найз нөхөд олонтой, хүнтэй танилцах холбоо тогтоох тань хялбар. Дур сонирхолтой зүйлс тань байнга солигдож байдаг.