Япон улс “Moderna”,“AstraZeneca” компанийн вакциныг бүртгэж, зөвшөөрөл олгов
2021-05-21
Япон улс “Moderna” болон “AstraZeneca” компанийн “коронавирус”-ийн эсрэг вакциныг бүртгэж, зөвшөөрөл олгосон талаар мэдээлэв.
Тус улс дархлаажуулалтын хөтөлбөртөө зөвхөн “Pfizer”-ийн вакциныг ашиглаж байсан бол ийнхүү нийт гурван төрлийн вакцин ашиглахаар боллоо.
Япон улс вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэхийн тулд ийм арга хэмжээ авсан байна. Токиогийн Олимпын наадам эхлэх хугацаа ойртсон ч вакцинжуулалт нь удаашралтай хэвээр байгаа юм.
Тус улс нийт хүн амынхаа ердөө 2.8 хувийг дархлаажуулаад байгаа аж. Энэ нь АНУ болон Их Британитай харьцуулахад маш тааруу үзүүлэлт болж байна.
Эх сурвалж: www.news24.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.140.88)