"Булган ундрага", "Ариг гал"-ын ханш хамгийн их өсөв

 Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 35 ХК-ийн 365 сая төгрөгийн үнийн дүнтэй 725,650 хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.99%) болон "Ариг гал" ХК (EER+13.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" (OLL-11.93%) болон "Монгол шевро" ХК (MVO-8.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 73,355 нэгж эрхийг нийт 19.2 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3 үнэт цаасыг 304 ам.доллароор арилжив.

ТOП-20 индекс 0.22 хувиар буурч, 34806.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,686,675,812,523 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.31.90)