“COVID-19”-ийн гарал үүслийн судалгааг улс төржүүлэхгүй байхыг уриалжээ

БНХАУ “COVID-19”-ийн гарал үүслийн талаарх судалгааг улстөржүүлэхгүйгээр шинжлэх ухаан, баримт нотолгоонуудыг хүндэтгэж, цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулахыг АНУ-д уриалж байна” гэж БНХАУ-ын дипломатч Ян Жечи мэдэгджээ.

Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд мөн тус хорооны Гадаад хэргийн асуудал хариуцсан комиссын дарга Ян Жечи АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй баасан гарагт утсаар ярих үеэрээ ийнхүү хэлсэн байна. 

Эх сурвалж: БЭЭЖИН. /Xinhua/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.152.119)