Дэлхийн БАЯН ТАВАН ГЭР БҮЛ

Доор дурдсан гэр бүл бүр 80 тэрбум хүртэл доллар эзэмшдэг. Харин хоёрынх нь хөрөнгө нэг их наяд хэдийнэ давжээ. Тэдний дунд улс төрийн ачаар хөрөнгөтэй болсон хүмүүс байхад зарим нь нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн байна. Харин нэгийнх нь удирдлаган дор хоёр сая хүн ажилладаг гээд бод доо.

Нэг: Ротшильдийн гэр бүл

-Хөрөнгийн үнэлгээ: $350 тэрбум – $2 их наяд

Энэ бол олон жилийн турш дэлхийн түүхэнд бичигдсэн хүн юм. Энэ овгийг сонсоод хамгийн түрүүнд банк санхүүгийн хэрэг санаанд тань орж байгаа биз ээ.

 

101 Хамгийн баян таван гэр бүл

Энэ эзэнт гүрэн Германы хааны гэр бүлийн удирдлаганд санхүү удирдаж байсан Майер Ротшильдээс эхэлсэн юм. Тэрбээр шүүхийн албан тушаалынхаа тусламжтайгаар Германы язгууртнуудын дунд банкны асуудал хөгжихөд түлхэц өгчээ.

Түүний таван хүүхэд 18 нас хүрэх үед тэд Франкфурт, Лондон, Неапол, Парис, Вена хотод ажиллаж, нутгийн банкуудыг удирдаж байлаа. Энэ бүгд бүхэл бүтэн Ротшильдын гүрэн бий болоход нөлөөлсөн юм.

Хоёр: Саудын хаан гэр бүл

-Хөрөнгийн үнэлгээ: $1,4 их наяд

102 Хамгийн баян таван гэр бүл

Аль-Саудын гэр бүл XVIII зуунаас хааны засаглалын эрхэнд байгаа юм. Тэд улс орныхоо байгалийн нөөцөөр баялгаа бүрдүүлсэн байна. Тус улс нефтийн асар их нөөцтэй билээ.

Гурав: Уолтоны гэр бүл

-Хөрөнгийн үнэлгээ: $152 тэрбум

 

103 Хамгийн баян таван гэр бүл

Сэм Уолтон бөөний худалдааны салбарт жинхэнэ корпорацийг байгуулж чадсан билээ. Худалдааны олон жилийн туршлагатай тэрбээр Walmart нэртэй дэлгүүрээ амжилттай нээж чадсан нь шинэ домог үүсэх эхлэлийг тавьж чаджээ. Өдгөө тус компани 2,1 сая орчим хүнийг ажлын байраар хангаж байна.

Дөрөв: Кохын гэр бүл

-Хөрөнгийн үнэлгээ: $89 тэрбум

 

104 Хамгийн баян таван гэр бүл

Бүх зүйл тэртээх 1940 онд эхэлсэн юм. Фредерик Кох анхны нефть боловсруулах үйлдвэрээ нээж, бизнес ч идэвхтэй хөгжиж байв. Харин үүсгэн байгуулагчдын хөвгүүд 1980 онд компанийг удирдах болсноор жинхэнэ үсрэнгүй хөгжил эхэлсэн байна.

Өдгөө энэ нь санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, үйлдвэрлэл гэх мэт олон салбарыг хамарсан хамгийн том хувийн компани болсон байна.

Тав: Марсын гэр бүл

-Хөрөнгийн үнэлгээ: $80 тэрбум

Тэдний гэр бүл амттаны үйлдвэрлэл эрхэлдэг том корпорацитай. 1911 онд тус компанийг Франклин Марс үүсгэн байгуулсан юм. Цааш нь тус компани хүү Форестод нь шилжиж, тэрбээр дэлхий дахинаа алдартай Mars, M&M чихрийг гарган авч чаджээ.

Эх сурвалж: Yandex.ru

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.201.207)