Шинжаан дахь уйгар үндэстэн арван жилд 1.6 саяар өсжээ

 

Шинжаан Уйгарын өөртөө засах орны /ШУӨЗО/ хүн ам өнгөрсөн 10 жилийн хугацаанд 4.03 саяар өссөн ба үүний 2.17 сая нь хань үндэстэн, 1.62 сая нь уйгар үндэстэн байсан талаар тус өөртөө засах орны холбогдох албаны байгууллагаас гаргасан статистик мэдээлэлд дурдсан байна.

Тодруулбал, ШУӨЗО-ны статистикийн газар өнөөдөр тус өөртөө засах орны хүн амын статистик мэдээллийг танилцуулав. ШУӨЗО-нд байнгын оршин суугчдын 42.24 хувийг хань үндэстэн эзэлдэг бол үлдсэн хэсгийг уйгар зэрэг жижиг үндэстэн эзэлж байгаа юм.

Хүн амын тоон мэдээллийг 2010 оныхтой харьцуулахад ШУӨЗО дахь байнгын оршин суугчид 4.03 саяар нэмэгдсэнээс 14.27 хувийг нь жижиг үндэстнүүд эзэлж байна.

ШУӨЗО-ны Статистикийн газрын албан тушаалтны хэлж буйгаар, тус өөртөө засах оронд ядуурлыг бууруулах чиглэлд хийж буй ажлууд үр дүнд хүрч, мужийн өмнөд хэсгийн амьжиргааны түвшин сайжирч, хот суурин газрын хүн амын тоо өссөөр байна гэжээ.

Эх сурвалж: Бээжин /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.113.79)