Гахайн мялзан өвчиний хориг үргэлжилсээр

 

Хятадын нутаг дэвсгэрт наймдугаар сараас эхлэн дэгдсэн гахайн мялзан өвчинтэй холбоотойгоор хөрш Монгол Улсад бүх төрлийн гахайн мах экспортлохыг хориглосон байна. Өнгөрсөн хугацаанд Хятадын 25 мужид гахайн мялзан өвчин дэгдэж нэг сая гаруй гахайн махыг устгалд оруулсан юм. Гахайн мялзан өвчин хөрш Монгол Улсад ч өнгөрсөн нэгдүгээр сарын дундаас эхлэн дэгдэж эхэлсэн билээ.

 

Дээрх шийдвэртэй холбогдуулан хилийн хяналтыг улам чангатгахаар болсон байна. Хориг хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд Монголоос авдаг байсан гахайн махны импортыг ч мөн адил зогсоох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.193.193)