Токиогийн Олимпод оролцох гадаадын төлөөлөгчдийн тоог 41 мянга болгож багасгаж магадгүй

Японы нийслэл Токио хотод болох зуны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хороо тэмцээн уралдаанд гадаадаас ирэх нийт төлөөлөгчдийн тоог 41 мянгад хүргэхээр төлөвлөж байна гэж Kyodo агентлаг эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ.

Наадмыг зохион байгуулагчид өнгөрсөн сард гадаадын төлөөлөгчдийн тоог 59 мянга хүртэл багасгахаар төлөвлөж байв. Олимпын наадмыг хойшлуулах шийдвэр гарахаас өмнө Токиог нийт 180 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй гадаадын төлөөлөгчид зорин ирнэ гэж тооцоолж байсан юм.

Наадмыг зохион байгуулагчид шаардлагатай тохиолдолд гадаад орнуудын удирдагчдыг дагалдан явах төлөөлөгчдийн тоог 12-оос 40 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж  NHK сувгаар зургаадугаар сарын 4-нд  мэдээлсэн байна.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимп ирэх долоодугаар сарын 23-наас эхлэх бол Паралимпыг наймдугаар сарын 24-нөөс эхлүүлэхээр товлоод байгаа юм. Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид гуравдугаар сарын 20-нд гаргасан билээ.

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.71.213)