Дэлхийн хамгийн том амьтадтай танилцаарай

Манай гараг дээр нүдэнд үзэгдэхгүй бичил биетнээс эхлээд 30 метрийн урттай цэнхэр халим хүртэл амьдардаг. Жин өндөр уртаас үл хамааран зарим амьтад төрөл зүйлийнхээ бусад амьтдыг бодвол асар том хэмжээтэй байдаг. 

ХАМГИЙН ТОМ ХӨХТӨН АМЬТАН: Цэнхэр халим

Ерөнхий нэр: цэнхэр халим

Шинжлэх ухааны нэр: balaenoptera musculus

Төрөл: хөхтөн амьтан

Хооллолт: махчин

Дундаж наслалт: 80-90 жил

Хэмжээ: 25-32 метр

Жин: 200 тонн хүртэл

Дэлхий дээрх энэ цаг үеийн хамгийн том амьтан бол насанд хүрсэн цэнхэр халим юм. Цэнхэр халимын биеийн жин нь 200 тонн. Энэ нь 33 зааныг нийлүүлсэн хэмжээ гэсэн үг.  Харин урт нь 30 метр хүрэх энэ амьтны зөвхөн хэл нь л заан шиг жинтэй, зүрх нь бага оврын машин шиг хэмжээтэй байдаг.

ХАМГИЙН ТОМ ШУВУУ: Тэмээн хяруул

Ерөнхий нэр: тэмээн хяруул

Шинжлэх ухааны нэр: struthio camelus

Төрөл: шувуу

Хооллолт: юм юмаар хооллодог

Дундаж наслалт: 30-40 жил

Хэмжээ: 2-2.8 метр

Жин: 99-158 кг

Дэлхий дээрх хамгийн том шувуу бол тэмээн хяруул юм. Тэмээн хяруул хэдий шувууны төрөл зүйлд багтдаг ч нисэхэд хэтэрхий том, хүнд жинтэй тул нисэж чаддаггүй. Харин хол зайд 70 км цагийн хурдтай гүйх чадвартай. 

ХАМГИЙН ТОМ ХЭВЛЭЭР ЯВАГЧ: Давстай усны матар

Ерөнхий нэр: давстай усны матар

Шинжлэх ухааны нэр: crocodylus porosus

Төрөл: хэвлээр явагч

Хооллолт: махчин

Дундаж наслалт: 70 жил

Хэмжээ: 5 метр

Жин: 450 кг

Дэлхий дээрх хамгийн том мөлхөгч болох давстай усны матрын жин хүрэн баавгайн жингээс даруй 2 дахин их. Одоогоор дэлхийн хамгийн том давстай усны матар нь 7 метр урттай 997 кг жинтэй бөгөөд энэ бол тийм ч түгээмэл тохиолдоод байхгүй ховор хэмжээ юм. 

ХАМГИЙН ТОМ ХОЁР НУТАГТАН: Хятадын аварга саламандер гүрвэл

Ерөнхий нэр: саламандер

Шинжлэх ухааны нэр: andrias davidianus

Төрөл: хоёр нутагтан

Дундаж наслалт: 80 жил

Хэмжээ: 180 см

Жин: 70 кг

Хятадын аварга саламандер амьдралынхаа бүхий л цаг үеийг усан доор өнгөрүүлдэг боловч заламгайгүй. Харин арьсандаа хүчилтөрөгч шингээдэг. Үржлийн үед эмэгчин саламандер 500 хүртэл өндөг гаргадаг.

ХАМГИЙН ТОМ МЭРЭГЧ АМЬТАН: Капибара

Ерөнхий нэр: капибара

Шинжлэх ухааны нэр: hydrochoerus hydrochaeris

Төрөл: хөхтөн амьтан

Хооллолт: өвсөн тэжээлтэн

Дундаж наслалт: 7 жил

Хэмжээ: 1.4 метр

Жин: 30-65 кг

Та минжийг ер бусын хэмжээтэй мэрэгч гэж бодож байсан уу? Капибара бол минжнээс хоёр дахин том хэмжээтэй дэлхийн хамгийн том мэрэгч амьтан. Сонирхолтой нь уг амьтан төрөл зүйлийн хувьд хагас усан хөхтөн амьтан. Яг л минж шиг гэсэн үг. Усанд ч сайн сэлдэг. Өмнөд Африкийн хойд болон төв хэсэгт 40 хүртэлх тооны бүлэг үүсгэж нутагладаг.

ХАМГИЙН ТОМ МОГОЙ:  Аварга анаконда

Ерөнхий нэр: анаконда

Шинжлэх ухааны нэр: eunectes murinus

Төрөл: хэвлээр явагч

Хооллолт: махчин

Дундаж наслалт: 10 жил

Хэмжээ: 6-9 метр

Жин: 250 кг

Нийт массын хувьд авч үзвэл дэлхийн хамгийн том могой бол аварга анаконда. Нэг анаконда могойн жинг хүнтэй харьцуулбал 11 хүүхдийг нийлүүлсэнтэй дүйх хэмжээний болно. Тэд олзоо хордуулдаггүй. Биеэрээ ороож амьсгалахаа болих хүртэл шахна. Эсвэл олзоо бүхлээр нь залгина. Бүр буга, жижиг матар зэргийг ч залгаж орхино.

ХАМГИЙН ТОМ ҮЛЭГ ГҮРВЭЛ: Комодо луу

Ерөнхий нэр: комодо луу

Шинжлэх ухааны нэр: varanus komodoensis

Төрөл: хэвлээр явагч

Хооллолт: махчин

Дундаж наслалт: 30 жил

Хэмжээ: 3 метр

Жин: 150 кг

Дэлхий дээрх хамгийн том гүрвэл бол комодо луу юм. Энэхүү аюултай амьтан 3 метр хүртэл урттай бөгөөд ихэвчлэн 90 гаруй килограмм жинтэй байдаг. Эмэгчин нь эрэгчнээсээ биеэр жижиг байх хандлагатай. Усны үхэр, гахай, буга гэх мэт том олз агнахаас гадна хүн ч агнадаг.

ХАМГИЙН ТОМ САЛААЛСАН ХӨЛТЭЙ АМЬТАН: Японы аалзан хавч

Ерөнхий нэр: японы аалзан хавч

Шинжлэх ухааны нэр: macrocheira kaempferi

Төрөл: сээр нуруугүйтэн

Хооллолт: юм юмаар хооллодог

Дундаж наслалт: 100 жил хүртэл

Хэмжээ: 3.8 метр

Жин: 20 кг

Дэлхий дээрх 60 мянган зүйлийн хавч хэлбэртнүүдийн дотроос японы аалзан хавч хамгийн том нь юм. Урд талын нэг сарвууны үзүүрээс нөгөө сарвуу хүртэлх хэмжээ нь 3.8 метр байдаг. Тэд бол дэлхийн хамгийн том салаалсан хөлтэй, сээр нуруугүй, гадаад араг ястай 10 хөл бүхий олон дайвар эрхтэнтэй амьтан юм.

ХАМГИЙН ТОМ ШАВЖ: Титан цох

Ерөнхий нэр: цох

Шинжлэх ухааны нэр: titanus giganteus

Төрөл: шавж

Хооллолт: юм юмаар хооллодог

Хэмжээ: 16.7см

Жин: 100 грамм

Дэлхий дээр нийт 350 мянга орчим төрөл зүйлийн цох бий.  Тиймээс титан цохыг заримдаа жоомны төрөл зүйл гэж андуурах нь бий. Гэвч энэ бол Өмнөд Америкийн асар том шавж бөгөөд тусдаа төрөл зүйлтэй. Титан цохны авгалдайг ямар харагддагийг хэн ч мэдэхгүй. Учир нь авгалдай гаргахыг нь хэн ч харж байгаагүй аж. 

ХАМГИЙН ТОМ СЭЭР НУРУУГҮЙТЭН: Аварга толгой-хөлт зөөлөн биет

Ерөнхий нэр: аварга толгой-хөлт зөөлөн биет

Шинжлэх ухааны нэр: architeuthis dux

Төрөл: cээр нуруугүйтэн

Хооллолт: махчин

Хэмжээ: 10 метр

Жин: 200 кг

Нас бие гүйцсэн аварга толгой-хөлт зөөлөн биетийн биеийн урт 10 метр хүрдэг. Одоогоор мэдэгдээд байгаа хамгийн том хэмжээтэй нь 18 метр урттай 900 кг жинтэй. Мөн тэд дэлхийн хамгийн том нүдтэй амьтдын тоонд зүй ёсоор ордог бөгөөд нүднийх нь диаметр л гэхэд 25 см гэнэ шүү. 

 

Эх сурвалж: https://a-z-animals.com/blog/the-10-largest-animals-on-earth/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.132.71)