Шинийн 15-ндаа багтаан буян хураах заллага айлтгаж байна

 

Өдгөө хүмүүн төрөлхтөн бид материаллаг ахуйд хэт шүтсэнээр ёс суртахуун үлэмж доройтон олон бэрхшээл, тулгамдсан асуудлууд нийгэмд гарах болсон. Эдгээр асуудлыг хамгийн хялбар шийдэх арга замын нэг бол хүмүүний сэтгэлийг засах бөгөөд үүнийг Буддын гүн ухааны сургаалд бүрэн тусгасан байдаг. Уг сургаалаар хүмүүсийг соён гэгээрүүлэх буюу энэрэл нигүүслийн зам мөрд оруулахад Буддын гүн ухааны лам хуврагууд хөтлөн дагуулагч болох учиртай.

Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай Багш бээр Бурханы Шашин их эрдэнэ бат орших, эс орших нь тухайн орон нутгийн шашны суурь болсон хуврагийн аймгийн дэг дэглэм, авир явдал, номлол бүтээл, заах сонсох, аж ахуй сэлт номын ёсчлон байгаа үгүйд харгалзна хэмээн айлдсан байдаг. Тийм учраас МБШТ Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацан эрдэмтэй мэргэн лам хуврагуудыг бэлтгэхийн тухайд сахил санваартай 108 лам нарын байр барих ажлыг эхлүүлсэн бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд 2019 оны 2 сарын 16-ны өдөр буюу Шинийн 12-ны 16 цагт UB Palace-ын концертын их танхимд Шороон Гахай жилийн засал Шашин урлагийн цэнгүүнийг зохион байгуулж байна.

Монголчууд эрт дээр үеэсээ Цагаан сарын Шинийн 15 хоногийн дүйчэн өдрүүдэд бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян номын үйлэнд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчин буян хураадаг уламжлалтай билээ. Учир нь дүйчэн гэдэг нь "Их цаг" гэсэн утгатай бөгөөд энэхүү их цаг тохиох үед алив үйлдсэн буян бум түмээр арвижин дэлгэрч үрд нь амгалан жаргалан гардаг уг шалтгаантай хэмээн үздэг.

Алт эрдэнэсээс ч үнэтэй Бурханы ном сургаалыг эзэмшин буй лам хувраг нар маань өөрсдөө сайн сайхныг бүтээж, өрөөл бусдад ач тусыг үзүүлэн, нийгмийн сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зорин хувраг болсныхоо чухам хэргийг гаргахад нь сүсэгтэн олон бид ч санаа түвдэн сахил санваараа чанд сахих ахуй нөхцлийг бүрдүүлэхэд тусалж гэмээнэ өөрсдийн болон гэр бүлийнхээ, цаашлаад улс эх орныхоо амар амгалан байдалд оруулж буй үнэтэй хувь нэмэр болох буй за.

Сүсэгтэн олон та бүхнийгээ энэхүү арга хэмжээний тасалбарыг настан буурлууддаа сар шинийн бэлэг болгон барьж Шинийн 15-ндаа багтаан буян хураах заллага айлтгаж байна.

Тасалбарыг: - МБШТ Гандантэгчэнлин хийдийн номын айлтгал бичдэг касс

- Жавзандамба Хутагт төв

- Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв

- УБ Паласын билетийн касс

- 19001950 хүргэлт үйлчилгээгээр тус тус худалдаалж байна.

Их далайд нийлсэн борооны дусал Их далайг барагдахыг хүртэл өнөд орших адил Өгөөмөр их сэтгэлээр даган баяссан буян тань Өнөд гэгээрлийн хутгийг олох хүртэл хэзээ ч үл барагдах болой.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.87.157)