Өнөөдөр хоёр иргэнийг усанд осолдохоос аварлаа
2021-06-27
Нaлайх дүүргийн 1-р хороо Сайхны саравчны ойролцоо морьтой хүн гол гаталж байгаад морь нь живсэн өөрөө модон дээр тогтож үлдсэн гэсэн дуудлагыг өнөөдөр /2021.06.27/ 12:43 цагт авч Нийслэлийн Онцгой байдлын газар хүлээж авчээ.
Дуудлагын дагуу ГТУА 28-р ангийн бэлтгэл ээлж х/а Л.Чинбатаар ахлуулсан бүлэг очиж, иргэн О.М 30 настай эрэгтэй, охин М.А 4 настай эмэгтэйг завь ашиглан аварчээ. Иргэдийг дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжид хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.107.78)
ИХ УНШСАН