Явган хүний гарц хаасан обьектийг чөлөөлөх ажил үргэлжилнэ
2019-02-14
Газрын зөрчилтэй обьект буюу явган хүний зам хаасан хашаа, өргөтгөл, шатыг чөлөөлөх нэгдсэн арга хэмжээг үргэлжлүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр гаргажээ. Энэ хүрээнд нийслэлийн Газрын алба иргэдээс ирсэн саналын дагуу 62 обьект чөлөөлөхөөр төлөвлөж байна.иНйслэлийн газрын алба өнгөрсөн онд уг арга хэмжээний хүрээнд иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг обьектыг чөлөөлөх арга хэмжээ авсан. Тус газраас нийслэлийн Засаг даргын зөвлөлд дээрх ажлынхаа үр дүнг танилцуулж, цаашид энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэх үүрэг авсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.247.250)