Монголд анхдагч: Эрүүл мэндийн үйлчилгээг зайнаас авах EMCH апп

Монголд анхдагч: Эрүүл мэндийн үйлчилгээг зайнаас авах EMCH апп

Эрүүл мэндийн үйлчилгээ авах нь энэ цаг үед хамгийн эрсдэлтэй хэцүү зүйлсийн нэг болж хувираад байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулж EMCH аппликэйшн алсын зайнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг албан ёсны эмчлэх эрхийн лицензтэй найдвартай эмч, мэргэжилтэнтэй цаг захиалан шууд видео дуудлага хийх (peer to peer) байдлаар үзүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан автоматжуулалттай, Big Data & NLP, Fintech, B2C бүхий хувийн ухаалаг туслах платформыг Монголдоо анхдагч болгон нэвтрүүлэх гэж байна.

Манай улс хүн амын нягтралаараа дэлхийн бусад улс оронтой харьцуулахад хамгийн сийрэг суурьшилтай орнуудын тоонд ордог бөгөөд улсын нийслэлээс 200-1000 км, аймгийн төвөөс 100-200 км, сумын төвөөс 50-100 км зайд амьдарч байгаа иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн асуудалтай тулгардаг.

Дээрээс нь ажлын цагийн хуваарь, их хотын түгжрэл, эмнэлгийн хүлээгдэл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлгүй орчин зэрэг нь эрүүл мэндийн үйлчилгээг иргэдээс холдуулж байгааг технологийн тусламжтай шийдэхээр EMCH аппликейшны хамт олон зорьж байна.

Өөрөөр хэлбэл мэргэжлийн эмч нар зайн технологийн тусламжтайгаар иргэдтэй шууд видео дуудлага болон хувийн чатаар холбогдон зөвлөгөө өгч, хяналтын үзлэг, анхан шатны оношилгоо хийн чиглүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх юм.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжирч, нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх анагаах ухааныг дэмжин хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж чадвал зүрх судасны өвчин, харвалт, чихрийн шижингийн өвчлөлийн 80%, хавдрын өвчлөлийн 40%-г урьдчилан сэргийлэх боломжтой гэж ДЭМБ үзэж байна.

Аппликейшн хэрэглэгч иргэд дараах давуу талуудыг эдэлнэ:


  • Олон улсын удирдамжийн дагуу мэргэжлийн эмч нараар хянан бэлтгэсэн эрүүл мэндийн боловсрол олгох нийтлэл, видео контент үзэх
  • Цайны цагаараа оффисоосоо гарахгүйгээр ажлын ширээ, амралтын өрөө, буйдан дээрээсээ эмч мэргэжилтэнтэй холбогдох
  • Цагт баригдахгүй, түгжрэл, хүлээлгийн стрессгүй үйлчлүүлж, цаг хугацаа, мөнгөө хэмнэх
  • Өөрийн эрүүл мэндийн асуудал, зовуурьтай холбоотой хүссэн асуултаа чатаар асууж, түүндээ хариулт авах

Аппын "арыг дааж" буй программ хөгжүүлэгчдийн баг арвин туршлагатай хамт олон ба тэдгээрийн ажлуудаас дурдвал хиймэл оюун ухаанд суурилсан Chatbot.mn платформ, төрийн худалдан авах ажиллагааны E-Procurement цахим систем, цахим худалдааны анхдагч маркетплэйсүүдийн нэг болох 1 сая хэрэглэгчтэй Ардаппын гол бүтээгдэхүүн Ardshop.mn, Jurur.mn, OnAir.mn, блокчэйн технологид суурилсан Neoary.mn, Эрдэнэт үйлдвэрийн мэдээлэл, технологийн аюулгүйн байдлын аудит, Монголын үүрэн телефон Скайтел компанийн харилцагчийн веб систем хөгжүүлэлт зэрэг юм. Chatbot.mn 2019 онд анх зах зээлд нэвтэрснээс хойш өнөөдөр 3000 гаруй харилцагчтай болж жилийн дундаж гүйлгээ нь 1,5 тэрбумд хүрсэн байна.

Previous

Монголд анхдагч: Эрүүл мэндийн үйлчилгээг зайнаас авах EMCH апп (фото 1)

Монголд анхдагч: Эрүүл мэндийн үйлчилгээг зайнаас авах EMCH апп (фото 2)

EMCH аппликейшн

Вебсайт: https://emch.app/
Facebook хуудас: EmchApplication
Instagram хуудас: @emch.app
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Их тойруу гудамж, Ялалт плаза, 4 давхар 403 тоот
Утас: 75057111 , 99134001
E-mail: info@emch.app

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.103.20)