"Хай би ойл", "Нако түлш" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 37 ХК-ийн 1.1 сая ширхэг хувьцааг 515.2 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 23 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хай би ойл" (HBO+14.00%) болон "Нако түлш" ХК (NKT+12.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" (MRX-13.04%) болон "Шарын гол" ХК (SHG-11.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 20,325 нэгж эрхийг 5.3 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр багцын арилжаанд 110 мянган ширхэг үнэт цаасыг 11 тэрбум төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.71 хувиар өсөж, 33509.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,804,035,793,515.72 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.206.246)