Энэ оныг энх тайвны жил хэмээн зарлажээ
2019 оныг амар амгалан жил байх болно гэж Бүгд найрамдах Судан улсын Ерөнхийлөгч Омар аль-Башир лхагва гарагт мэдэгджээ."2019 он буун дуугүй, амар амгалан жил байх болно" гэж тэрбээр нийслэл Хартум хотод болж буй Ардын хамгаалах хүчний баярт зориулан үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Засгийн газрын түвшинд залууст чиглэсэн олон шинэчлэл хийснээ дурдаад “Залуус бол манай улсын ирээдүй бөгөөд эерэг энерги бүрдүүлэгчид юм. Бид тэдэнд анхаарал хандуулж, тэднийг хүсэл тэмүүлэлд нь хүргэхийг зорьж байна” гэв.“Ардын хамгаалах хүчний гүйцэтгэх үүрэг дуусаагүй бөгөөд тус хүчин нь Судан улсын бүхий л ард иргэдэд үйлчилдэг үндэсний, нийгмийн байгууллага юм” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ. 1989 онд байгуулагдсан Суданы Ардын хамгаалах хүчин нь тус улсын хэдэн мянган сайн дурынхнаас бүрддэг аж.