Нийслэлийн захиргаанаас үзүүлж буй үйлчилгээг e-mongolia порталд нэвтрүүллээ

Цахим шилжилтийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг 2018 оноос хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn порталыг хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсад сайн жишээ болж, 2018-2020 онд 43391 үйлчилгээг цахимаар болон оператороор үзүүлжээ. Дээрх туршлага дээр тулгуурлан Монгол Улсын цахим бодлогын дэд хороо emongolia.mn системийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Засгийн газрын өнгөрсөн оны 90 дүгээр тогтоол болон Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn порталаар үзүүлж буй Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 13 байгууллагын 112 төрлийн үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний https://e-mongolia.mn/ системд шилжүүлээд байна.

Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөлтэй хамтран нэмэлтээр 8 байгууллагын 20 үйлчилгээг  https://e-mongolia.mn/ системд цахим хэлбэрт шилжүүлэн энэ оны 5 дугаарт сард багтааж хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эдгээр 20 үйлчилгээ нь ААН, албан байгууллагын авдаг эрэлт ихтэй үйлчилгээнүүд юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.17.251)