Яагаад брокколи идэх ёстой вэ?
АНУ-ын судлаачид бидний хоол хүнсэндээ хэрэглэх дуртай брокколи гэдэг ногооноос цус харвалтын уршигаас хамгаалах эм бэлдмэлийн агуулгад багтсан гайхалтай бодисыг илрүүлж чадсан байна. Тэдний хийсэн нээлт ирээдүйд тал харвасан олон зуун мянган хүний амь насыг аврах боломжтой хэмээн эмч нар ярив.
Брокколид агуулагддаг бодисыг ашиглаж хийсэн эм бэлдмэлүүд хүмүүний бие махбодод ямар нэгэн аюулгүй, үнийн хувьд ч боломжийн байх аж.
Тал харвасан хүмүүс ямар нэгэн хүндрэл амсахгүй болох гэнэ. Шинээр хийгдэх эм бэлдмэлүүд өөртөө сульфорафан гэдэг бодисыг агуулна. Энэ бодисыг эрүүл мэндэд тустай дээрх ногооноос гаргаж авах юм. Гэхдээ хүмүүс өвөрмөц амттай брокколид тийм ч дуртай биш байдаг. Эрдэмтэд эм уухын оронд хоолондоо брокколиг тогтмол хэрэглэж байвал ач тустай гэдгийг онцлов. Хоолондоо брокколиг тогтмол хэрэглэвэл харвалт өгөхгүй байх талтай гэнэ шүү.